Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар куба мэргэжилтэн ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-18 10:29:01

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын боксын холбооноос нэг сарын өмнө насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж, түрүүлсэн болон медаль хүртсэн тамирчдаар шигшээ багаа бүрдүүлсэн. Тэгвэл боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Кубын тамирчин, дасгалжуулагч Рубен Пинейро Санчезыг томилжээ.


Тэрбээр манай багийг дасгалжуулахаар зургаан сарын хугацаатай гэрээ байгуулсан байна. Санчезын хувьд 2004-2005 онд олимпын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганы дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай юм.


Монголын боксчид 2025 онд болох тэмцээн уралдаандаа ахлах дасгалжуулагч Рубен Пинейро Санчез, гавьяат тамирчин Д.Отгондалай, олон улсын хэмжээний мастер Ж.Еркин, О.Батхүү нарын удирдлага дор оролцоно. Тэдний эхний тэмцээн ирэх сарын 29-нд Бразил улсад эхлэх чансааны оноо олгох Дэлхийн цом байх юм. 

Холбоотой мэдээ