Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-02-24 06:26:59

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/.  -2025 оны хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 2-нд болох үйл явдлын тойм-

 

Улаанбаатарт:

2 дугаар сарын 24-27-нд: Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ.

2 дугаар сарын 24-нд: Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан эхэлнэ.

2 дугаар сарын 24-нд:Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан болно.

2 дугаар сарын 25-нд: Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан болно.

2 дугаар сарын 26-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

2 дугаар сарын 26-нд: Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан болно.

2 дугаар сарын 27-нд: Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 1 болон 2-ын даваа болно.

2 дугаар сарын 28-нд: Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа болно.

2 дугаар сарын 27-28-нд: Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

3 дугаар сарын 1, 2-нд:  XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 2, 3-ны өдөр тохиож байна.

2 дугаар сарын 24, 26-нд: Сондгой тоогоор төгссөн дугаартай машин хөдөлгөөнд оролцоно.

2 дугаар сарын 25, 27-нд: Тэгш дугаараар төгссөн машин замын хөдөлгөөнд оролцох юм.

 

Нөөцийг махыг хоёрдугаар сарын 7-ноос эхлэн 446 хүнсний дэлгүүрээр худалдаж байна.


“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг дуустал “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд үргэлжилж байна.


МҮЭ-ийн Соёлын төв ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилж байна.

 

“Энэтхэгийн соёл, гар урлалын үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарч байна.

 

Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.


 Орон нутагт:

2 дугаар сарын 24-нд: Төв аймгийн ЗДТГ-т Хөдөлмөрийн аваргуудад шагнал гардуулах ёслол болно.

2 дугаар сарын 24-нд: Сэлэнгэ аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн болно. Салбар бүрийн аймгийн аваргуудаа тодруулж шагнаж урамшуулна.

2 дугаар сарын 26-нд: Дундговь аймгийн аварга малчин, саальчин, тэмээчин, аварга тариаланчдад шагнал гардуулах ёслол болно.


Хилийн чанадад:

“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2025 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.

 

Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны эмэгтэйчүүдийн Гран при тойргийн тэмцээний 3 дугаар цуврал Монако вант улсын Монте-Карло хотноо 2 дугаар сарын 17-28-нд болж байна. Дэлхийн шилдэг 20 эмэгтэй тамирчин өрсөлдөж буй энэ тэмцээнд Монголоос ОУХМ Б.Мөнгөнтуул оролцож байна.

 

 

 

 

 






 





Холбоотой мэдээ