Э.Цэндбаатар дэлхийн чансааны 16 дугаарт жагслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дэлхийн мэргэжлийн боксын шинэчилсэн чансаагаар Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дугаарт жагслаа.
Түүний хувьд 12 тулаан хийж бүгдэд нь ялахдаа 50 хувьд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор хожжээ. Ингэхдээ нийт 74 раунд тулалдсан байна. WBA холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх мэргэжлийн боксын тулаанаа хэдхэн хоногийн өмнө эх орондоо хийсэн тулаанд тэрбээр Мексикийн тамирчин П.Б.Родригесийн зургаадугаар үед хүнд цохилтоор буулган авсан билээ.
Тэрбээр тавдугаар сард мэргэжлийн боксын карьерын 13 дахь тулаандаа оролцохоор бэлтгэлээ
базааж байгаа юм.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
14 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
14 цаг