“TikTok”-той өрсөлдөх аппликейшнийг гаргахаар төлөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-02-27 17:24:14

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 27 /BBC/. Хятадын компанийн эзэмшил дэх TikTok” платформын ирээдүй Америкт хэрхэх нь тодорхойгүй байгаа энэ үед Instagram” сүлжээнээс богино дүрс бичлэгийн Reels” хэмээх аппликейшнийг гаргахаар төлөвлөж байна.


Instagram” нийгмийн сүлжээний платформын захирал Адам Моссери үүнийг хийх боломжийн талаар ажилтнууддаа энэ долоо хоногт ярьсан гэж технологийн мэдээллийн “The Information” цахим хуудас эх сурвалжийг эш татан мэдээлжээ. Instagram-ын толгой компани болох “Meta” энэ талаар тодруулга авах ВВС телевизийн хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна.


Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены гарын үсэг зурсан TikTok”-ыг худалдах эсвэл хориглохыг шаардсан хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг 75 хоногоор сунгасан юм. Тухайн үед Д.Трамп АНУ болон TikTok”-ыг эзэмшигч ByteDance”-ийн хооронд 50:50 гэсэн түншлэл тогтоох боломжийг эрэлхийлж байгаа тухайгаа ярьж байсан юм. Гэхдээ үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй юм.


Ж.Байдены засаг захиргаа АНУ 170 сая хэрэглэгчтэй TikTok-ыг Хятад улс тагнуулын болон улс төрийн зорилгоор ашиглаж болзошгүй гэж мэдэгдэж байлаа. Харин үүнийг эсэргүүцэгчид "үг хэлэх эрх чөлөөг хамгаалахын тулд уг платформыг хориглож болохгүй" гэсэн байр суурьтай байна. 2018 онд Meta” компани “TikTok-той өрсөлдөхийн тулд Lasso нэртэй аппликейшн гаргасан боловч удалгүй хаагджээ.



Холбоотой мэдээ