Энэтхэгийн шигшээ баг крикетийн ДАШТ-д түрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны гуравдугаар сарын 10 /Xinhua/. Энэтхэгийн шигшээ баг ням гаргийн орой Дубай хотноо Шинэ Зеландын багийг буулган авснаар Олон улсын крикетийн холбооны 2025 оны Аваргуудын цомын тэмцээнд /ICC Champions Trophy/ түрүүлжээ.
Крикет сонирхогчид салют буудуулж, гудамжинд бүжиглэж, бие
биедээ баяр хүргэж баяраа тэмдэглэсэн
байна. Энэхүү тэмцээнд 2002, 2013 онд аваргалж байсан энэтхэгчүүд гурав
дахь удаагаа аваргын цом өргөсөн нь энэ юм.
Пакистан улс 2025 оны ICC Champions Trophy тэмцээнийг зохион
байгуулсан юм. Гэсэн хэдий ч
Энэтхэг улс Пакистанд тоглохоос
татгалзсанаар бүх тоглолтоо
нэг газар хийсэн цорын ганц
баг болсон байна. Финалын
тоглолт Дубайн олон улсын цэнгэлдэх хүрээлэнд болжээ.