Тбилисийн “Их дуулга”-д Монголын 20 жүдоч зодоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос 2025 онд зохион байгуулах цуврал тэмцээний хуваариа танилцуулсан билээ.
Тэгвэл энэ онд “Их дуулга”-ын есөн цуврал тэмцээн зохион байгуулахаас дөрөв дэх нь Гүржийн Тбилис хотод болох гэж байна. Тодруулбал, энэ сарын 21-нд “Их дуулга” эхлэх бөгөөд одоогоор 52 орны 441 жүдоч барилдахаар мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй есөн жүдоч зодоглоно.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д К.Ёолк, Э.Ариунболд, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ, Б.Мөнхбаяр, -100 кг-д Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн нар барилдана. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, 57 кг-д М.Ичинхорлоо, Т.Ариунзаяа, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглохоор бэлтгэлээ базааж байгаа аж.
Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан 2025 онд олон
улсын тэмцээнд оролцоогүй бөгөөд албан ёсны анхны тэмцээн нь Тбилисийн “Их
дуулга” болж байна.