УВС: "Увс 100 - Оюуны наадам" энэ сарын 21-25-ны өдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-03-12 12:00:35

Улаангом, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. "Увс 100-Оюуны наадам-2025" энэ сарын 21-25-ны өдрүүдэд болно.


Оюуны наадмыг Увс аймгийн боловсрол хариуцсан төрийн байгууллагууд болон Монголын Оюун ухааны академийн Увс салбар, Оюуны чадварын IQ төвийн Увс салбар, Дэлхийн шооны холбооны төлөөлөл хамтран зохион байгуулна.


Тус наадмыг рубик шоо, түргэн бодолт, ой тогтоолт, спорт өрөлт, кимастер, IQ сэтгэх чадвар зэрэг төрлөөр зохион байгуулах юм.


Оюуны наадмын бүртгэлийг энэ сарын 17-18-ны өдрүүдэд Увс аймгийн Насан туршийн суралцахуйн төвд явуулах бөгөөд цахимаар бүртгүүлэх боломжтой.


2020 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа тус наадмын оролцогчдын тоо, хамрах хүрээ жил ирэх тусам нэмэгдсээр байна. 

Холбоотой мэдээ