Малын халдвар өвчин намжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-26 21:03:32
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн хэмжээнд 2016 он гарснаар аймгийн гурван суманд малын гоц халдварт өвчин дэлгэрээд байна. Тодруулбал Төв аймгийн  Баян, Баянцагаан сумдад гоц халдварт цэцэг өвчний 7 голомттой байгаа бол Баян, Баянцагаан, Угтаалцайдам сумдад гоц халдварт цэцэг өвчний 11 голомттой байна.

Малын халдварт өвчин дэлгэрсэн дээрх сумдад холбогдох газраас хорио цээрийн дэглэм тогтоон, зааврын дагуу арга хэмжээ авч ажилласан байна. Одоогоор, шүлхий цэцэг өвчнөөр нэмж мал өвчлөөгүй намжсан байдалтай байгааг албаныхан онцолж байлаа.

Мөн Баян сумын шүлхий өвчний голомтын бүсэд хяналтын хоёр цэг, Баянжаргалан сумын шүлхий өвчний хяналтын бүсэд нэг, Баянцагаан сумын цэцэг өвчний голомтын бүсэд хоёр мөн шүлхий өвчний голомтонд хоёр нийт долоон байнгын ажиллагаатай хяналтын цэг ажиллуулан хорио цээрийн арга хэмжээг авч хэрэгжүүлэн хяналт тавин ажиллаж байгаа талаар Төв аймаг ХХААГазарын мал эмнэлгийн лабораторын эрхлэгч Н.Энхчимэг хэллээ.

Дашрамд дурьдахад, шүлхий болон цэцэг өвчний голомттой 5 сумын хяналтын 10 цэгт өссөн дүнгээр 14964 автомашинд үзлэг хийжээ. Мөн 63405 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Өнөөдрийн байдлаар 8 суманд шүлхий өвчнөөс сэргийлэх нэмэлт вакцинжуулалт 45 хувьтай явж  байгаа ажээ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ