Тусгай олимпын өвлийн наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Италийн Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Спортын найман төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж буй энэхүү наадмаас манай улс өнөөдрийн байдлаар нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, уулын цанын төрөлд А.Азжаргал алтан медалиар энгэрээ мялааж, Монгол Улсын төрийн дууллыг Туринд эгшиглүүлэв. Түүний авсан медаль манай улсын гурав дахь алт болж байгаа юм. 2017 онд манай тамирчин хоёр алтан медаль хүртэж байсан бол найман жилийн дараа ийнхүү гурав дахь алтан медалиа хүртэж буй юм.
Харин снөүбоардын жиант слаломоор хүрэл медаль хүртсэн А.Алтан-Очир өчигдөр өөр нэг төрөлд медалийн өнгөө хувиргаж мөнгө болгосон. Ингэснээр энэ олимпоос хоёр дахь медалиа хүзүүндээ зүүв. Тэгвэл медалийн оосроос атгаад алдсан М.Энхзаяа амжилтаа ахиулж, хүрэл дээр буулаа.
Манай тамирчдын тэмцээн гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккейн төрлөөр үргэлжилнэ.