Эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-26 23:23:28
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн хэмжээнд  2016 оны есдүгээр сарын байдлаар 1568 хүүхэд мэндэлж 457 хүн нас барж Улсын бүртгэлд бүртгүүлсэнээр ердийн цэвэр өсөлт 1111 хүн болсон бол нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, тусламжийг 54655 хүнд олгож 9.2 тэрбум төгрөг зарцуулжээ.

Төсвийн орлого 9.1 тэрбум төгрөг бол зарлага 48.5 тэрбум төгрөгт хүрэв. Өмчийн бүх төрлийн аж үйлдвэрийн газрууд 28.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн талаар албаныхан хэллээ. Харин ХАА-н салбар өмнөх оны мөн үеэс 64 хувиар илүү ургац хураасан бол хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.28 хувиар буурсан байна.

Төв аймгийн нийт ажиллагчдын дундаж цалин 2016 оны хоёрдугаар улирлын байдлаар 675.8 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 212.2 мянган төгрөг буюу 23.9 хувиар бага байна. Эрэгтэйчүүдийн дундаж цалин 642.7 мянган төгрөг, эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 62.5 мянган төгрөгөөр илүү буюу 705.2 мянган төгрөг байна.

Эдийн засгийн үйл ажиллагааны салбараар ангилан харвал уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын дундаж цалин хамгийн их буюу 2031.6 мянган төгрөг байна. Цахилгаан, хий, агааржуулалтын үйл ажиллагааны салбарын ажиллагчидын дундаж цалин 1205.5 мянган төгрөгөөр; олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарын ажиллагчидын дундаж цалин 1168.1 мянган төгрөгөөр тус тус удаалав. Харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынхан 585.6 мянган төгрөг буюу  хамгийн бага дундаж цалинтай байна.

Т.Есүхэйтөмөр

 

Холбоотой мэдээ