В.Путин Курск мужид очжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КУРСК МУЖ, 2025 оны гуравдугаар сарын 13. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путин Курск муж дахь цэргийн командлалын байранд цэргийн хувцастай очиж, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимовын илтгэлийг сонсжээ.
Украины цэргүүд Курск муж руу довтолж эхэлснээс хойш тэрбээр анх удаа тус бүс нутагт очсон байна.
Украины арми тус муж руу өнгөрсөн оны наймдугаар сард довтолж эхэлжээ. Оросын Зэвсэгт хүчин Украины цэргүүдийн эзлэн авсан суурингуудыг чөлөөлсөөр байгаа бөгөөд өнгөрсөн хоногт таван суурин газрыг чөлөөлсөн тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Курск мужид Украины тал 66 810 гаруй цэрэг, 392 танк, явган цэргийн байлдааны 314 машин, 275 хуягт тээвэрлэгч, 2 191 байлдааны хуягт машин, 545 их буу, АНУ-д үйлдвэрлэсэн 13 HIMARS, долоон MLRS-ыг оруулаад зэрэг галлагч 52 системээ алдсан гэж мэдээлэлд дурдсан байна.