УВС: Хүйтний эрч суларна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025
оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн ихэнх нутгаар
багавтар үүлтэй, цас орохгүй, салхи ихэнх нутгаар баруун хойноос секундад 3-8 м/с байна.
Увс нуур Тэс голын сав газраар шөнөдөө -21-31 хэм,
өдөртөө -9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө -20-25 хэм, өдөртөө -3-8 хэм хүйтэн
байна. Улаангомд өдөртөө багавтар үүлтэй, цасгүй, салхи 10-15 м/с, шөнөдөө -27-29
хэм хүйтэн, өдөртөө -11-13 хэм хүйтэн
байна.
Энэ сарын 16-наас хүйтний эрч суларч, Увс нуур Тэс голын
сав газраар шөнөдөө -20-25 хэм, өдөртөө -5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө -15-20
хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн болно.
Цаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, салхи ихэнх нутгаар
3-8 м/с хурдтай
байна.