БАЯН-ӨЛГИЙ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 71 хүн тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Орон даяар зохион байгуулж буй Төрийн албаны нөөц бүрдүүлэх 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтыг энэ сарын 12-13-ний өдрүүдэд тус аймагт зохион байгуулж 181 хүн шалгалтад орсны 71 нь тэнцжээ.
Энэ
удаагийн шалгалтыг тус аймагт өгөхөөр 212 (үүнээс ХБИ-5) иргэн бүртгүүлснээс
181 иргэн буюу 85.3 хувь нь шалгалтад оржээ.
Нийт
оролцогчийнн 91 нь эрэгтэй, 90 нь эмэгтэй бөгөөд насны ангиллаар авч үзвэл, 18-25 насны төлөөлөл 36 буюу 20 хувь, 26-40 насны төлөөлөл 126 буюу 70 хувь, 41-55 насны төлөөлөл 19 буюу 10 хувийг эзэлж байна.
Шалгалтад
орсон 181 оролцогчийн 71 буюу 40 хувь нь тэнцэж, төрийн албаны нөөцөд
бүртгэгдлээ.
Шалгалтыг
зохион байгуулах салбар комисс, ажлын хэсэгт 13 албан хаагч үүрэг гүйцэтгэж,
хариуцсан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүллээ.
Шалгалтын
үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газар, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Тагнуулын газар, Цагдаагийн
газар, Цахилгаан шугам сүлжээний газар, Монголын
Цахилгаан холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ ХК болон
бусад байгууллага дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан байна.