БАЯН-ӨЛГИЙ: “Наурыз-2025” баярын үйл ажиллагаа маргааш шагайн наадгайгаар эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Казах түмэн жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр, шөнө тэнцсэн өдөр Наурыз баяраа тэмдэглэдэг.
Наурыз баярыг 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх
хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталж, улмаар ЮНЕСКО (НҮБ-ын
боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “Дэлхийн халдашгүй
соёлын өв”-д бүртгэсэн байдаг.
Уг баярыг Өлгийнхөн жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд баярын үйл ажиллагааг орчин үеийн хэв
маягт нийцүүлж, нүүдэлчин соёл, казах үндэстний ёс заншлын уламжлагдан ирсэн
өвөрмөц зан үйлүүдийг сэргээж, баярын хөтөлбөрүүдийг баяжуулан олон талт хэлбэрээр зохион байгуулж ирсэн.
Энэ жилийн Наурыз баярын үйл ажиллагааг гуравдугаар сарын 15-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар аймгийн Засаг даргын Тамгын газраас
тогтоож, соёлын болон бусад салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудад
хуваарилан хариуцуулж, бэлтгэл ажлыг хангаж байна.
Баярын үйл ажиллагаа маргаашаас эхлэх бөгөөд хөтөлбөрийн
хүрээнд:
-
"Хан-ату"
шагайн наадгай уралдаан,
-
"Хус
кагу" шагайн наадгай уралдаан,
-
"Бес
асых" шагайн наадгай,
-
"Жигит султаны-2025" шилдэг
залуу шалгаруулах тэмцээн,
-
"Айтыс-2025"
буюу харилцаа
дууны тэмцээн,
-
"Наурыз
бике-2025" гоо бүсгүй шалгаруулах тэмцээн,
-
"Тогыз
хумалах" есөн хоргол наадгайн тэмцээн,
-
Казах
үндэсний "Күрес" бөхийн
барилдаан,
-
"Наурыз-2025"
хүндэтгэлийн тоглолт, баярын хурал,
-
"Өв
соёл" уран болон гэрэл зургийн үзэсгэлэн,
-
Хадны
сүг зургийн болон түүхэн
зургийн үзэсгэлэн,
-
Үндэсний
гэр, үндэсний өв соёлын үзүүлбэр сурталчлах,
-
"Үндэстэн,
угсаатны гоёл" үзүүлбэр,
-
"Шар
өргөх" тэмцээн,
- Оройн шоу тоглолт зэргийг зохион байгуулах юм.