Олон улсын нийгмийн ажлын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-18 12:40:00

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Олон улсын нийгмийн ажлын өдөр тохиож байна.


Энэ өдрийг “Тогтвортой үргэлжлэх сайн сайхны төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхүй” уриан дор нийгмийн ажлын салбар бүрийн төлөөллүүд идэвхийлэн оролцож, үе хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн ажлыг сурталчлах, нийгмийн ажлын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нэгдэж байна.


Нийгмийн ажлын олон улсын холбооноос санаачлан жил бүрийн гуравдугаар сарын 3 дугаар долоо хоногийн мягмар гарагт дэлхийн нийгмийн ажлын өдрийг албан ёсоор тэмдэглэдэг. Нийгмийн ажлын өдрийг Монгол Улс 1997 оноос тэмдэглэж байгаа. Энэ нь нийгмийн хөгжилд оруулж буй нийгмийн ажилтнуудын хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, нийгмийн ажлын үйлчилгээ, үйл ажиллагааг сурталчлан, таниулдаг өдөр юм. Хүүхэд хамгааллын тухай хууль (Шинэчилсэн найруулга) энэ жил хэрэгжиж эхэлснээр анхан шатны нэгжид улсын хэмжээнд хүүхэд, гэр бүлийн нийгмийн 833 ажилтан ажиллаж байгаа.


Анхан шатны нэгжид нийгмийн ажлын цогц үйлчилгээг үзүүлэхээр шинээр томилогдон ажиллаж буй нийгмийн ажилтнууд нь хүүхэд, гэр бүлийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэхийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар мэдээлжээ. 



Холбоотой мэдээ