АРХАНГАЙ: Зургаан сумын ерөнхий боловсролын сургуульд 300 ширхэг iPad олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-18 13:38:03

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Багш, сурагчдын ажиллах, сурах нөхцөлийг сайжруулах зорилгоор Япон Улсын Чиба технологийн их сургууль болон КDDI компанийн дэмжлэгтэйгээр Архангай аймгийн зургаан сумын ерөнхий боловсролын сургуульд 300 ширхэг iPad олгохоор болсон юм. 


Төслийн эхний ээлжийн iPad-ыг Эрдэнэбулган сумын 1-р сургууль, Булган, Ихтамир сумын сургуулиудад өнөөдөр гардуулан өглөө. 


Алслагдсан бүс нутгийн сурагчдын боловсролыг дэмжих зорилготой тус төсөл нь дөрвөн жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд аймгийн бүх сургуулийг хамруулахаар зорьж байна.

Холбоотой мэдээ