БАЯН-ӨЛГИЙ: ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяраар ахлуулсан ажлын баг ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяраар ахлуулсан ажлын баг өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Ажлын багийнхан Баян-Өлгий аймгийн
Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, өрхийн эрүүл мэндийн төвийн
дарга болон
эмч нар,
вакцинаторуудад улсын хэмжээний улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлж, орон нутагт хийж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын вакцинжуулах болон вакцинжуулалтаас
хоцорсон хүүхдийн судалгааг гаргасан бөгөөд мөн эмнэлгийн ажилтнууд вакцинд
хамрагдаагүйг судалгаа гарган эрчимжүүлэх чиглэл өглөө.
Цаашид вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг нөхөн вакцинд хамруулах
ажлыг эрчимжүүлэх, халдварт өвчний хам шинжийн тандалтыг эрчимжүүлэх, сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн
тохиолдолд сорьц тээвэрлэх вирусний орчны нөөцийн хангалтыг нэмэгдүүлэх зэрэг
зөвлөмж хүргэлээ.
Мөн энэ хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжил арга зүйн хувьд чадавхжуулахад ХӨСҮТ-ээс
дэмжлэг үзүүлэн, ажлын байрны сургалт зохион
байгуулж хамтран ажиллахаар боллоо.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар ахлуулсан ажлын баг болон тандалтын мэргэжлийн баг маргааш Ховд аймагт ажиллах төлөвлөгөөтэй байна.