ХӨВСГӨЛ: “Эрдэнэт сүрэг” түр үзэсгэлэнг толилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-03-20 15:20:05

Мөрөн, 2025 оны  гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төв музей сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйл, үзүүллэгийн 3 танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна.


Мал төллөж эхэлсэнтэй холбогдуулан тус музей “Эрдэнэт сүрэг” түр үзэсгэлэнг толилуулж байна.


Үзэсгэлэнд таван хошуу малын төл болон хоймор нутгийн 6 дахь хошуу мал болсон цааны төлийг хүүхэд багачуудад танилцуулж байна.  Цааны төлийг  хугаш гэдэг.


Хөвсгөл аймаг сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо, толгойгоор улсад тэргүүлсээр байна.


Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 5160496 толгой мал тоолуулж улсад тэргүүлсэн юм.




Холбоотой мэдээ