Архангай аймаг 1059997 га талбай бүхий ойн сантай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-21 13:34:34

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Архангай аймаг Монгол Улсын ашиглалтын бүсийн ойн сантай таван аймгийн нэг. Аймгийн ойн сангийн нийт талбай 1059997 га. Үүнээс 1043712 га буюу 98.5 хувь нь ойн талбай, 16285 га буюу 1.5 хувь нь ойн бус талбай байна.


Архангай аймгийн ойн сангийн 14 хувь буюу 148557 га талбай ашиглалтын бүсийн ойд хамаарч байна. Архангай аймгийн ой бүхий 18 сумаас 9 сум нь ашиглалтын бүсийн ойтой.

 

Ойн талбайн 860705 га талбай буюу 82.5 хувийг ойгоор бүрхэгдсэн талбай, 183007 га буюу 17.5 хувийг ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлж байна.

 

Ойгоор бүрхэгдсэн талбайн 99.1 хувь буюу 852671 га талбайг байгалийн ой, 0.9 хувь буюу 8034 га талбайг бут, сөөг эзэлдэг.



Холбоотой мэдээ