Хятадын Гран-Прид Австралийн уралдаанч түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-03-24 12:21:10

ШАНХАЙ, 2025 оны гуравдугаар сарын 25 /TASS/. “Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь гараа буюу Хятадын Гран-Прид "Макларен" багийн австрали уралдаанч Оскар Пиастри түрүүлжээ. 


Хоёрдугаар байрыг түүний багийн хамтрагч, Британийн тамирчин Ландо Норрис эзэлсэн бол  "Мерседес" багийн британи уралдаанч Жорж Рассел гуравдугаар байрт оржээ. Испанийн уралдаанч Фернандо Алонсо (Астон Мартин) тоормос доголдсоны улмаас уралдааныг дуусгаж чадаагүй байна. 


О.Пиастригийн хувьд “Формула-1”-ийн уралдаанд гурав дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн улиралд Унгар, Азербайжанд болсон Гран-При уралдаанд түрүүлсэн юм. Энэ улирал бол түүний хувьд “Формула-1”-ийн гурав дахь улирал юм.


“Формула-1”-ийн гурав дахь гараа дөрөвдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Японд болно.

Холбоотой мэдээ