ГОВЬ-АЛТАЙ: Төрийн байгууллагын албан хаагчдад гал унтраах анхан шатны мэдлэг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-03-24 12:00:54

Говь-Алтай, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын газраас “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн дагуу иргэн, аж ахуй нэгж байгууллагын эрх, үүрэг хариуцлагыг таниулах зорилгоор сургалт зохион байгуулав.


Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч нар Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим байууллагын ажилтан, албан хаагчдад гал унтраах, холбогдох техник хэрэгслийг ашиглах заавар зөвлөмжийг өгсөн байна. Үүний сацуу гал унтраах дадлага сургуулийг зохион байгуулж, анхан шатны мэдлэгийг олгожээ.


Сургалтад нийт 60 албан хаагч хамрагджээ. Сургалтыг төлөвлөгөөний дагуу тогтмол зохион байгуулдаг тухай Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ