СЭЛЭНГЭ: Бага ангийн сурагчдад аюулгүй амьдрах мэдлэг олголоо
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 24 /МОНЦАМЭ/. "Аюулгүй
амьдрах ухаан" сургалтын хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын
сургуулийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө
болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сурган дадлагажуулах ажлыг
Сэлэнгэ аймгийн ОБГ-аас зохион байгуулж байна.
Хүүхдийг багаас нь аюулгүй
амьдрах ухаанд сургаж, дадал эзэмшүүлэх нь маш чухал юм.
Иймээс энэ удаа Сүхбаатар сумын
ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн
1 дүгээр ангийн сурагчдад сургалт зохион байгуулжээ.
Тус сургалтын үеэр хүүхдүүд гал түймэр унтраах
үндсэн албаны автомашинтай танилцсан байна.
Мөн сургалтаар хүүхдүүдэд
гал сөнөөгч мэргэжлийн талаар мэдээлэл өгч, ярьж, ажлын
онцлогийг таниулжээ.
Түүнчлэн 101 тусгай дугаарын
утас руу хэзээ, хэрхэн залгах, гэрийн хаягаа зөв хэлэх дадлага хийлгэсэн
байна.