СЭЛЭНГЭ: Маргааш хүчтэй цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-24 16:14:44

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгийн нутгаар маргааш цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бүх сумын нутгаар ялимгүй хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -6-8 градус хүйтэн, өдөртөө +2+4 градус дулаан байна.

 

3 дугаар сарын 26-30-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 26-нд нийт нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурна.

 

27-нд зарим сумын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх сумын нутгаар секундэд 10-15 метр, зарим үед түр зуур ширүүсч секундэд 17-19 метр хүрч шороон болон хүчтэй цасан шуурга шуурна.


Бусад хугацаанд баруунаас секундэд 6-11 метр байна. Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө -13-18 градус, өдөртөө -3-8 градус хүйтэн, бусад сумын нутгаар шөнөдөө -8-13 градус хүйтэн, өдөртөө -3+2 градус дулаан байна.

 

Холбоотой мэдээ