ӨНӨӨДӨР: “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-25 05:53:03

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм 


8:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй  “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болно.

8:30 цагт: “Боловсролын Ерөнхий Газар” “Тэгш Оролцоот Ээлтэй Нийгэм” ТББ-ын хамтран зохион байгуулсан “Бидний  мэдэх брайль бичиг” сэдэвт эсээ бичлэгийн  уралдааны шилдгийг шалгаруулах ёслол  “Монгол Улсын Үндэсний номын сан”-гийн шинэ байранд болно.

9:00 цагт: "Монголын цахим худалдааны долоо хоног" ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

9:00 цагт: Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө боловсруулах олон талт хэлэлцүүлэг Холидэй Инн зочид буудалд болно.

10:00 цагт: НИТХ-ын ээлжит бус V хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд болно. 

11:00 цагт: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь МиньжюаньБНХАУ-ын өндөр чанартай хөгжил ба Монгол-Хятадын харилцааны хүндэтгэлийн төлөв” сэдэвт илтгэлийг ШУА-ийн төв байранд тавина.

19:00 цагт: “Жанцанноров" сан, Үндэсний Урлагийн Их Театр хамтран Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын концертыг Соёлын төв өргөөнд тоглоно.


Орон нутагт:

Архангай аймгийн Хөгжимт драмын театрт "Зая гэгээнтэн" түүхэн дуулалт жүжгийг тоглоно.


Хилийн чанадад:

Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ