АРХАНГАЙ: Ой зохион байгуулалтын ажлыг 2027 онд хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-28 15:06:09

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд ой зохион байгуулалтын ажлыг 2027 онд хийхээр төлөвлөжээ.


Уг ажлыг анх 2017 онд хийж байсан бөгөөд ажлын үр дүнд 1:100000 масштабтай ойн тархалтын зураг, ой зохион байгуулалтын ажлын тайлан, таксацын бичлэг, төслийн хавсралт хүснэгт, ойн тойм зураг, аймгийн нэгдсэн тайлан зэргийг тус бүр 2 хувийг гарган авчээ.

 

Ой зохион байгуулалтын ажлын гол зорилго нь ойн төлөв байдал, тархалт, нөөц, таксацын үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэн тогтоох, ойн өөрчлөлт, түүний шалтгааныг тодорхойлж, "Ойн сангийн тархалтын зураг, тайлан мэдээ"-г сум, аймгийн түвшинд шинээр боловсруулах явдал юм.


Монгол орны ойн санд 1956-1957 онд хуучнаар ЗХУ-ын техник хэрэгсэл, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар анхны агаарын тоймчилсон судалгааг явуулж ойн сангийн нийт талбай, нөөц, таксацын үзүүлэлтүүдийг тогтоосон байна.


Харин Архангай аймгийн ойн санд анх 1995, 1996 онд ой зохион байгуулалтын ажлыг хийсэн бөгөөд 2008 онд давтан хийж, ойн сангийн талаарх мэдээ, зураг, төслийг боловсруулан гаргасан байна.   

Холбоотой мэдээ