ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумын хүүхдийн спортын бага наадам эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хүүхдийн спортын бага олимпын наадам гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд болж байна.
Өсвөр, идэрчүүдийн волейболын аварга шалгаруулах тус наадмын нээлтийн үйл
ажиллагаанд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөл, Даланзадгад сумын Засаг дарга болон бусад албаны
хүмүүс оролцож тамирчдад амжилт хүслээ.
Наадамд Өмнөговь аймгийн 15 сумын эрэгтэй, эмэгтэй 24 багийн нийт 240 гаруй тамирчин оролцож шилдгээ тодруулахаар өрсөлдөж байна.