ОРХОН: Хойд бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг энэ сарын 7-8-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-01 11:03:54

Баян-Өндөр,2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хойд бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг Орхон аймагт энэ сарын эхээр зохион байгуулна. 


Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилга хариуцлагыг чанаржуулах зорилгоор “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөнийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл,Орхон аймгийн ЗДТГ хамтран хойд бүс буюу Орхон, Хөвсгөл, Булган аймгийн төрийн албан хаагчдыг хамруулан ирэх дөрөвдүгээр сарын 7-ны өдөр эхлүүлэхээр боллоо.


Хоёр өдрийн турш зохион байгуулах үйл ажиллагаанд гурван аймгийн нийт 400 гаруй албан хаагчийг хамруулахаар төлөвлөжээ.


Төрийн албаны хууль тогтоомж болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж түүний хэрэглээ, Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээ зэрэг салбар уулзалт, хэлэлцүүлгүүд эхний өдөр болно.


Харин зөвлөгөөний хоёр дахь өдөр “Монгол Улсын төрийн албаны шинэтгэл, сорил, шийдэл", “Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааны хэрэгжилт” “Төрийн албаны шинэтгэл-ёс зүй” зэрэг илтгэл, панел хэлэлцүүлгүүд болох юм.


 

 

Холбоотой мэдээ