Д.Сумъяа, Г.Батчулуун нарыг "Хангарьд" одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-10-29 14:35:02

Нийслэлийн 377 жилийн ойг тохиолуулан өнөөдөр эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг нийслэлийн дээд шагнал "Хангард" одонгоор шагналаа.

Бразилийн Рио де Жанеро хотноо зохион байгуулсан “Рио-2016”  зуны олимпийн наадмаас жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртэж, эх орныхоо нэр хүндийг дэлхийд дуурсгасан Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд ухамсарт амьдралаа зориулж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавъяат эмч Г.Батчулуун нарыг "Хангард" одонгоор шагнав. 

Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулсан юм.

 

Холбоотой мэдээ