М.Уранцэцэг хүрэл, Г.Отгонцэцэг алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-10-29 14:52:18

Жүдо бөхийн Абу Дабигийн Их дуулга тэмцээн 10 дугаар сарын 28-30-нд АНЭУ-д болж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн 48 кг-д 2013 оны дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртжээ.

Тус тэмцээнд 33 орны 184 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсаас М.Уранцэцэг ганцаараа оролцсон юм. Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт буюу хагас шигшээд  Сербийн Милиса Николичид ялагджээ. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Францийн бөх Корчерийг иппон үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн болзол хангажээ.

Харин түүний жинд Казахстан улсын нэрийн өмнөөс зодоглож байгаа олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг аваргын төлөө М.Николичтой хүч үзэн, иппон үнэлгээгээр ялснаар алтан медаль хүртсэн байна. Тэрбээр эхний тойргуудад Испани, Францын бөхчүүдийг ялжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ