ТӨВ: Бүх сум киоск машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-04-08 08:45:24

Зуунмод, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Төв аймаг бүх сумандаа хурдан төвийн үйл ажиллагаагаа жигдрүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг хялбаршуулан, цахим хэлбэрт шилжүүлсэн киоск машинтай боллоо.


Киоск машины нийт өртөг нь 230,0 сая төгрөгийн өртөгтэй. Сум бүр киоск машинтай болсноор төрийн байгууллагын 35 нэр төрлийн 103 үйлчилгээ, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг цахим хэлбэрээр, түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.


Түүнээс гадна иргэд цаг хугацаа, түлш шатахуун, хөрөнгө санхүүгээ хэмнэх давуу тал бий болж байна. Мөн киоск машинаас Чингис хаан үндэсний музейд тасалбар захиалах, Жимобайл, Юнител, Скайтел зэрэг хувийн хэвшлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. 

Холбоотой мэдээ