ОРХОН: Удирдах болон гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалт зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 8. /МОНЦАМЭ/. Орхон аймгийн төрийн албанд байгаа сул орон тооны шалгалт зарлалаа.
Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тооны тусгай шалгалт болж шаардлага хангасан албан хаагчийг шалгаруулна.
2025 оны 4 дүгээр сарын 2-15-ны өдрүүдэд цахимаар бүртгэн 4 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Сургалтын танхимд зохион байгуулна.
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч,
Мал эмнэлгийн газрын Жаргалант сумын Мал эмнэлгийн улсын байцаагч, Тархвар зүйч, Баян-Өндөр сумын Мал эмнэлгийн тасгийн Тархвар зүйч,
Боловсролын газрын Дүрслэх урлаг, зураг зүй, технологийн боловсрол хариуцсан ахлах арга зүйч, Математик, мэдээллийн технологийн боловсрол хариуцсан ахлах арга зүйч, Нийгмийн ухааны боловсрол хариуцсан ахлах арга зүйч,
Эрүүл мэндийн газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн, Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн,
Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Дотоод аудитор,
Орон нутгийн өмчийн газрын Өмчийн удирдлага, төлөөлөл хариуцсан мэргэжилтний сул орон тооны тусгай шалгалт зарлалаа.