Өсвөр насныхны 70 гаруй хувь нь цахим халдлагад өртсөн гэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-17 12:48:03

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал судалгаагаар 7-18 настай хүүхдүүдийн 87 хувь нь цахим халдлагад ямар нэг байдлаар өртжээ.


Тодруулбал, 7-12 настай хүүхдүүдийн 50 хувь, 13-18 насныхны 77 хувь нь өртсөн бөгөөд тэдний 89 хувь нь эцэг эхээ эзгүйд интернэт ордог байна.


ЦХИХХЯ-наас "Цахим орчинд хүүхэд хамгаалах” бодлогын хүрээнд Цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдийн зураг, бичлэгийг цахим орчноос устгах, хязгаарлах Internet Watch Foundation /IWF/ системийг ekids.mn сайтын нэмэлт хэлбэрээр нэвтрүүлээд байна. Мөн, Мета компанитай байгуулсан хамтын ажиллагаагаар Green channel буюу шууд харилцах ногоон сувгаар дамжуулан хүүхдэд сөрөг нөлөөтэй, эрхийг нь зөрчсөн агуулгатай контентыг мэдээлж, устгах, хязгаарлах арга хэмжээ авч байгаа аж. 





Холбоотой мэдээ