Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ахуйн машин техникийг шинэчиллээ.
БНХАУ-ын “Sany” үйлдвэрээс жижиг оврын экскаватор зургаа, дэлхийн шилдэг “Cat” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Barlo world” компаниас том оврын 1.9 шоо метр шанагатай “Cаt330” загварын нэг экскаваторыг нийлүүллээ. Эдгээр машин техникийг ГУББГ, ОСНААУГ болон дүүргүүдэд хүлээлгэн өгөх юм.
Ташрамд дурдахад, 2024 оны аравдугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө
оруулалтаар зам цэвэрлэгээний таван төрлийн 33 машин техникийг нийлүүлсэн. Үүнд, цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах арван машин, найман шүүрт машин, бага оврын
цас цэвэрлэгч арван машин нийлүүлсэн. Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн
юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Улмаар
2024 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 80 гаруй машин техникийн шинэчлэлт
хийсэн билээ.