Оны шилдэг авто машинаар “Kia EV3” шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-04-17 18:01:26

СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /Yonhap/. Өмнөд Солонгосын авто машин үйлдвэрлэгч Hyundai Motor” компанийн охин компани болох Kia”-гийн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй EV3” загвар нь Нью-Йоркийн олон улсын авто шоуны үеэр 2025 оны дэлхийн шилдэг авто машинаар шалгарчээ


EV3” энэхүү шагналыг хүртсэнээр “Kia компани Дэлхийн шилдэг авто машинуудыг шалгаруулдаг “World Car Awards шагнал гардуулах ёслолоос 2020 оноос хойш зургаа дахь удаагаа шагнал хүртлээ гэж тус компанийн хэвлэлийн мэдээнд дурдсан байна.


Kia”-гийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Сон Хо Сун мэдэгдэхдээ, энэхүү шагнал нь загвар дизайныг чухалчилсан, дэвшилтэт технологи, байгальд ээлтэй шийдлүүдийг санал болгож буй манай компанийн манлайллыг онцлон харууллаа гэв.


EV3 загвар нь бүрэн цэнэглэсэн үед 605 км замыг туулдаг бөгөөд 31 минутын дотор 10-аас 80 хувьд хүрч цэнэглэгддэг байна. Тус шагналыг авто машины салбараар мэргэшсэн дэлхийн 30 улсын 96 сэтгүүлчийн дунд явуулсан санал хураалтаар тодруулсан бөгөөд АНУ-ын сэтгүүлчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй байжээ.  



Холбоотой мэдээ