БАЯНХОНГОР: 1875 шалгуулагч монгол хэл бичгийн шалгалт өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-18 16:58:19

Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны "Элсэлтийн шалгалт зохион байгуулах" журам, Боловсролын сайдын 2025 оны "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" тушаалаар Монгол хэл, бичгийн шалгалтыг улсын хэмжээнд шинэчилсэн журмаар зохион байгуулж байна.


Журмын  өөрчлөлтөөр  ЕБС-ийн 10,11 дүгээр ангид суралцаж буй сурагч өөрөө хүсвэл шалгалт өгч болохоор зохицуулалт хийжээ. 


Энэ жилийн шалгалтыг Баянхонгор аймгийн Боловсролын газраас Номундалай сургууль дээр зохион байгуулж байгаа бөгөөд тус аймгийн 10 дугаар ангийн 168, 11 дүгээр ангийн 846 сурагч,12 дугаар анги болон өмнө жилийн нийт 861 шалгуулагч монгол хэл бичгийн шалгалтаа өгч байнаИйнхүү аймгийн хэмжээнд нийт 1875 шалгуулагч шалгалтад орж байгаа юм. 


Эх хэлний шалгалтаа өгч тэнцсэн тохиолдолд дараагийн жилүүдэд дахин өгөхгүй тул сурагчдад давуу тал үүсэж буй нь энэ жилийн шалгалтын  онцлог болж байна.


2025 оны монгол хэл бичгийн шалгалтыг Боловсролын газрын даргын тушаалаар томилсон зохион байгуулагч болон хянагч, эмч нарын 70 хүний бүрэлдэхүүнтэй  баг 2 өдөр зохион байгуулах ба Боловсролын үнэлгээний төвөөс хяналт тавьж байна.

Холбоотой мэдээ