ДОРНОГОВЬ: Найман сум албан хэргээ үндэсний бичгээр хөтөлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн хос бичгээр хөтлөн явуулж байна.
Үндэсний бичгийн хэрэглээний талаар аймгийн ЗДТГ-аас тодруулахад, "Одоогоор аймгийн 14 сумын найм нь буюу 57.1 хувь нь хос бичгээр албан хэргээ хөтөлж эхэлсэн. Үлдсэн 42.9 хувь нь хос бичгээр албан хэргээ хөтөлж эхлээгүй байгаа. Энэ нь мэргэжлийн боловсон хүчний хангалтаас шалтгаалж байна. Хос бичгээр албан хэргээ хөтөлж буй сумдын хувьд хөрвүүлэгч программ болон толь бичиг ашиглаж алба хаагчдаа үндэсний бичгийн сургалтад хамруулах, мэдлэг чадварыг нь дээшлүүлэхээр ажиллаж байна" гэв.
Харин төрийн албан хэрэгцээнд ихэвчлэн “Bolorsoft” ХХК-ийн kimo.mngl.net хөрвүүлгийн программыг ашиглаж буй бөгөөд энэ
нь юникодын бус программ учир заримдаа алдаатай хөрвүүлж байгаа тохиолдол гарч байгаа юм.