ӨНӨӨДӨР: "Монгол дархны уламжлал, шинэчлэл" анхдугаар чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-01 06:59:49

Улаанбаатар, 2025 оны тав дугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


9: 00 цагт: "Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд"-ын чуулга, уулзалт Блью скайд болно.

10:00 цагт: “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд болно.

11:00 цагт: МҮЭХ-ноос “Шударга хөдөлмөр-шударга нийгмийн төлөө” жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Холбогдох утас: 99149240, 95115380

12:00 цагт: “Амьд ертөнцийн спектр” тусгай үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд нээнэ.

-“Хуульчийн про боно-2025” өдөрлөг орон даяар болно.

-Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр тохиож байна.

 

Орон нутагт:

9:00 цагт: Баян-Өлгий аймагт хаврын морины нээлтийн уралдаан дааганы уралдаанаар эхэлнэ.

-Архангай аймагт цэрэг татлагын нэгдсэн үзлэгтэй.

 

Хилийн чанадад:

-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

 

Холбоотой мэдээ