ӨНӨӨДӨР: Монгол Улсад Хүүхдийн байгууллагыг үүсгэн хөгжүүлсний 100 жилийн ойн нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-08 06:27:36

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

9:00 цагт:   Монгол Улсад Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн нээлт Төрийн ордонд болно.  Холбогдох утас: 91122828, 88057167

11:00 цагт: Төрийн  тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ес дэх удаагийн эрдмийн чуулган тус эмнэлэгт болно. 

11:30 цагт: Монголын сувилагчдын нийгэмлэгээс “Сувилагч нарт ганц олдсон боломж сувилахуйн хөгжлийн ордон хаана байна” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.

12:30 цагт: Desant, Ginjin, Boogii нарын хамтарсан “Ин Да Хүрээ” тоглолтын талаар Корпорейт төвд мэдээлэл өгнө.

14:00 цагт: “Тендер-хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудалд болно. Утас: 99995605

15:00 цагт: Л.Норовсүрэнгийн “Сэтгүүл зүйн нэвтэрхий толь” номын нээлт МУИС-д болно.


-Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн үзэсгэлэн Соёлын төв өргөөнд гарна.

-"Үндэсний бичиг-Өв соёл" тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.

- “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилж байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.


Орон нутагт:

-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.

-Сэлэнгэ аймагт  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих өдрүүд энэ сарын 9-нийг дуустал үргэлжилнэ.

 

Хилийн чанадад:

-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд  болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

 

Холбоотой мэдээ