ДОРНОГОВЬ: Мал төллөлт 15.6 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнгөрсөн оны жилийн эцсээр 704147 толгой эх мал тоологдож үүнээс төллөвөл зохих 614054 толгой эх мал байна.
Одоогийн
байдлаар 95806 эх мал төллөж 1668 ботго, 456 унага, 696 тугал,
47732 хурга, 45340 ишиг нийт 95892 төл хүлээн авч мал төллөлт 15.6 хувь, төл бойжилт 100 хувьтай. Дорноговь аймагт энэ онд 5524 малчин, мал бүхий өрхийн нийт 1,4 сая толгой
мал хаваржиж байна хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.