“Славян ахан дүүс-2016” цэргийн сургуулилт өнөөдөр эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-03 09:59:50

БЕЛГРАД./TASS/. ОХУ, Серби, Беларусийн хамтран явуулах “Славян ахан дүүс 2016” цэргийн  сургуулилт өнөөдөр эхэлнэ.

Энэ сарын 3-9-ны хооронд Сербийн цэргийн нисэх онгоцны буудлууд, сургалтын баазад болох уг сургуулилтад ОХУ-ын десантын хүчний 212 цэрэг, Беларусийн 56 цэрэг, Сербийн 450 цэрэг оролцоно гэж Сербийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдэгдэв.

Олон үндэстний орчинд терроризмтой тэмцэх ажиллагаа явуулах явцад тактикийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулах нь энэ сургуулилтын зорилго юм гэж мэдэгдэлд дурджээ.

“Славян ахан дүүс” цэргийн сургуулилт нь Оросын десантын цэргүүд болон Сербийн тусгай бригадын хамтын ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг харуулж байгаа юм. Энэ сургуулилт анх 2014 онд Сербийн нутаг дэвсгэрт “SREM” нэртэйгээр зохион байгуулагдсан бол 2015 онд ОХУ-д болсон байна. 

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ