Хушаатын Засаг даргаар Б.Атартулгыг томилуулахаар өргөн мэдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-03 14:38:52

Сэлэнгэ аймгийн хэмжээнд сумдын ИТХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан сумдын ИТХ эхнээсээ хуралдаж, сумдынхаа удирдлагуудыг томилж эхэллээ.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ИТХ-ын сонгуульд энэ удаа МАН нам ялалт байгуулж, сумынхаа ИТХ-ын багийг олонхоороо бүрдүүлсэн байна. Тус сумын  шинэхэн бүрэлдэхүүнтэй ИТХ анхдугаар хуралдаанаа өчигдөр хийж сумынхаа шинэ удирдлагуудыг тодруулжээ. Тус анхдугаар хуралдаанаас сум орон нутгаа хөгжүүлэх хариуцлагатай ажилд боловсрол мэдлэгтэй, чадвартай, ирээдүйтэй залуучуудаа дэмжсэн шийдвэрийг гаргасан нь ихэд онцлогтой болсон байна. Ингээд Хушаат сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны сумын ИТХ-ын даргаар Г.Батцэцэг сонгогдон, Засаг даргаар Б.Атартулгыг томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилжээ. Б.Атартулга нь 2008-2012 онд тус сумын Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн ажэ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ