ӨМНӨГОВЬ: Өмнийн говиос нисэхийн салбарын гурав дахь гавьяат төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-05-21 21:51:30

Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, хошууч генерал, Намжилцэрэнгийн Очирбат Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор шагнууллаа.

 

Энэхүү шагнал нь Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд, улс орны батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх, нисэхийн салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн олгосон байна.

 

Н.Очирбат нь байлдааны онгоц болон нисдэг тэрэгний нисэгчээр 40 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд цэргийн нисэх хүчинд олон жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан нэгэн юм.

 

Тэрбээр Монгол Улсын гавьяат нисгэгч, агсан Т.Сугарын шавь бөгөөд салбартаа хүндлэгдсэн мэргэжилтэн бөгөөд Өмнөговь аймгаас төрсөн гурав дахь гавьяат нисгэгч болж байна.

 

Өмнө нь тус аймгаас Ханхонгор сумын уугуул Төмөрийн Сугар, Мандал-Овоо сумын харьяат Уламбаярын Ариунбуян нар Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор шагнуулж байсан юм.

Холбоотой мэдээ