Багийн хөгжлийн төв энэ сард нээлтээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-03 20:33:18

Баянхонгор аймгийн төвийн 2 дугаар багт баригдаж байгаа спорт заал бүхий багийн хөгжлийн төвийн барилгын ажил ид өрнөж байна.

Тус барилга баригдсанаар 2-р багийн иргэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй хурдан шуурхай авах, чөлөөт цагаараа спортоор хичээллэх, биеэ эрүүлжүүлэх таатай орчин бүрдэх аж. Барилга угсралтын ажлыг өмнө нь баригдсан багийн хөгжлийн төвүүдийн зургаар "Чандмань-Баянхонгор" барьж байна.

Баянхонгор сумын 5, 6 дугаар баг, 7, 9 дүгээр баг, 3 дугаар багийн яг энэ загвараар баригдсан барилгууд өмнө нь тус бүрдээ 430 сая төгрөгийн төсөвтэйгөөр хийгджээ. Харин тус 2 дугаар багийн хөгжлийн төвийн байрыг 330 сая төгрөгөөр барьж байгуулж байгаа аж. "Өмнөх засгийн үед баригдсан тус барилгууд энэ удаагийнхтай яг адил чанар, загвартай хэрнээ 100 сая төгрөгийн ялгаа гарч байна" гэдгийг албаныхан хэлсэн.

Улирагч 9 дүгээр сард эхэлсэн барилгын ажил энэ сарын сүүлч гэхэд дуусч Багийн хөгжлийн төв ашиглалтад орох юм байна.

                                                                                                                   Б.Мөнхзул

Холбоотой мэдээ