OpenAI компани Өмнөд Солонгост оффисоо нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-05-26 17:32:54

СӨҮЛ, 2025 оны тавдугаар сарын 26 /Yonhap/. Америкийн OpenAI компани хиймэл оюун ухааны дэд бүтцээ дэлхий даяар өргөжүүлэх зорилтын хүрээнд Өмнөд Солонгост үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. 


Тус компанийн стратегийн бодлого хариуцсан ахлах ажилтан Жейсон Квоны хэлснээр, OpenAI нь Өмнөд Солонгост салбар нэгжээ байгуулж, тус улс дахь анхны оффисоо Сөүлд нээхээр төлөвлөж байна. Манай дараагийн олон улсын оффис Сөүлд байх болногэж Ж.Квон Сөүлд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлээд, Сөүл дэх оффис нь Токио, Сингапурын дараах Ази дахь гурав дахь салбар болно гэдгийг дурджээ. 


Хиймэл оюун ухаан бүхий ChatGPT чатботын оператор компани сүүлийн жилүүдэд Парис, Брюссель, Сингапур, Лондон, Даблин, Токио зэрэг томоохон хотуудад 11 шинэ оффисоо нээсэн байна. Өмнөд Солонгосын зах зээлд албан ёсоор нэвтрэхээсээ өмнө OpenAI нь Kakao, Krafton, SK Telecom зэрэг Өмнөд Солонгосын компаниудтай хиймэл оюуны технологи, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байжээ. 


Өмнөд Солонгос нь ChatGPT-гийн хэрэглэгчид болон OpenAI-ын платформуудыг ашигладаг хөгжүүлэгчдийнхээ тоогоор эхний 10 орны тоонд багтдаг ажээ. Ялангуяа ChatGPT-гийн төлбөртэй хэрэглэгчдийн тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт ордог байна.

Холбоотой мэдээ