БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд 680 ээж “Алдарт эх”-ийн одон хүртэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлсэн ээжүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа Баян-Өлгий аймагт 5 дугаар сарын 30-ны өдөр Хөгжимт драмын театрт болно.
Энэ
жил Баян-Өлгий аймгийн хэмжээнд 680 ээж “Алдарт эх”-ийн одон хүртэхээр
болжээ.
Үүний 114 ээж нэгдүгээр зэргийн одонгоор, 566 ээж хоёрдугаар зэргийн одонгоор тус тус шагнуулах юм.
Өнгөрсөн жил тус аймгийн хэмжээнд 197 эхэд "Алдарт эх"-ийн І, ІІ зэргийн одон гардуулж байсны 19 нь нэгдүгээр зэргийн, 178 эх хоёрдугаар зэргийн одон хүртэж байжээ.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
13 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
17 цаг