ХОВД: Ноолуур 100-112 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-02 21:00:50

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймагт 8000 орчим малчин өрхийн 3.5 сая толгой мал бий. Үүний 50 гаруй хувь нь ямаа юм.


Сумдад одоо ямаа самнах, ноолуур бэлтгэх ажил үргэлжилж байна. 


Ховд аймгийн худалдаа эрхлэгчид нэг кг ямааны ноолуурыг 100-112 мянган төгрөгөөр авч байна.  


Тус аймгийн малчид жилд дунджаар 600-700 гаруй тонн ноолуур зах зээлд нийлүүлдэг гэх судалгаа бий.    


Холбоотой мэдээ