БАЯН-ӨЛГИЙ: Хилийн зурвас бүсэд ой, хээрийн түймэр гарах эрсдэл ихтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-06-04 20:43:02

Өлгий, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацааг хуурайшилтын үе буюу ой, хээрийн гал түймэр гарах өндөр эрсдэлтэй хугацаа гэж тооцдог. Энэхүү хуурайшилтын хугацаа үргэлжилж байна.


Ой, хээрийн гал түймрийн 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гардаг байна.

 

Баян-Өлгий аймгийн хувьд хуурайшилт ихтэй, гантай байгаа бөгөөд тус аймгийн Алтай, Булган, Ногооннуур, Сагсай, Улаанхус, Цэнгэл сумын нутаг дэвсгэр ойн болон хилийн зурвас бүсэд ой, хээрийн түймэр гарах эрсдэл ихтэй.

 

Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгаврыг гаргаж Хилийн цэргийн ангиуд, Байгаль орчны газар, Монгол Алтай Нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг тухайн эрсдэл бүхий газар оронд зохион байгуулж, сумдын ой, хээрийн гал түймэр унтраах бэлэн байдлыг хангуулах сургалт, дадлагуудыг хийж байна.

 

Иймд, аймгийн Онцгой байдлын газраас Ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.



Холбоотой мэдээ