Оросын сенаторууд Сири дахь Оросын нисэх баазад зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-11-05 23:54:35

Орос Улсын ерөнхийлөгч Владимир Путин баасан гаригт Сирид Оросын нисэх хүчнийг байнга байрлуулах тухай зарлигт гарын  үсэг зурсан. Тэгвэл бямба гаригт Оросын Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны дарга Виктор Озеров тэргүүтэй  төлөөлөгчид Арабын Бүгд Найрамдах Сири улсын  Хмейми дахь оросын цэргийн нисэх баазад зочилсон тухай Холбооны зөвлөлийн (ХЗ) хэвлэлийн албанаас уламжлав.

 Сенаторуудын айчллын зорилго нисэх баазын байдал, тоноглол  болон цэргийн албан хаагчдын амьдралын нөхцөл байдалтай танилцаж  дүгнэхэд  оршиж байгаа хэмээн албаны мэдээнд дурджээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Холбооны зөвлөлийн  Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны нэгдүгээр орлогч Евгений Серебренников, Батлан хамгаалах аюулгүй байдлын хорооны  дэд тэргүүн Мухарбек Дидигов , ХЗ-ийн  гишүүн Ольга Ковитиди , Александр Суворов нар багтжээ.

Энд сенаторууд  Сири дахь Оросын цэргийн бүлгийн командлагч хурандаа-генерал Александр Дворниковтой уулзалт хийж, Арабын Бүгд Найрамдах улсын Тартус дахь Оросын  Тэнгисийн- цэргийн флотын материал-техникийн хангамжийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, цэргийн госпиталь болон оросуудын байгуулсан дайсагнах талуудыг эвлэрүүлэх төвөөр зочилжээ.

“Оросын нисэх хүчний баазыг байгуулсан гол зорилго терроризмын эсрэг тэмцэхийн зэрэгцээ Сирийн байдлыг намжаахтай холбоотой улстөрийн яриа хэлэлцээг эхлүүлэхэд оршиж буй юм ” хэмээн Виктор Озеров цохон тэмдэглэв.

Тэрээр нисэх баазыг  орчин үеийн тавигдах бүхий л  шаардлагад нийцсэн  техникийн тоног төхөөрөмжтэй, цэргийн эмнэлэгт шаардлагатай бүхий л  эм тариагаар, мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн  хангагдсан тухай онцлов.

Москва хот. А.Огторгуймаа           

Холбоотой мэдээ