Дэлхийн дулаарлын улмаас Арктикийн мөсөн бүрхүүл багассаар байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2016-11-08 09:04:01

ВАШИНГТОН./futurism.com/. Дэлхийн дулаарал нь байгаль орчинд ялангуяа далайн түвшин, уур амьсгалд нөхөж баршгүй хохирол учруулах аюултай билээ. Тиймээс туйлын мөс хэр их хайлж байгааг хянах зэргээр дэлхийн цаг уурын байдлыг байнга ажиглаж байх хэрэгтэй юм.

НАСА агентлагаас гаргасан сүүлийн мэдээллээс үзвэл Арктикийн мөсөн бүрхүүлийн эзлэх талбай багасч, мөс нь нимгэрсээр байна. Арктикийн хамгийн зузаан мөстэй хэсгийг энэ оны 2-4 дүгээр сарын хооронд ажиглахад 1979 оноос хойш байгаагүйгээр нимгэрчээ. Мөн сүүлийн 13 жилийн хугацаанд 13 хэсэг газарт мөсний зузаан хамгийн ихээр нимгэрсэн байна.

Гуравдугаар сарын 24-нд мөсөн бүрхүүлийн талбай 14.52 сая хав.дөр.км байсан нь өнгөрсөн оныхоос 8.05 хав.дөр.км-ээр багасчээ гэсэн үг.. Гэхдээ энэ нь мөсөн бүрхүүл дорх мөсний хэмжээ биш юм. НАСА агентлагийн дүрс бичлэгт үзүүлснээр, мөс зундаа хайлж, туйлын мөсөн бүрхүүлийн хамгийн нимгэн хэсгийг бий болгожээ.

Антарктидын мөсний эзлэх талбай нэмэгдэж байгаа хэдий ч Арктикийн мөсөн бүрхүүл их хэмжээгээр багасч байгаагийн улмаас дэлхийн мөсөн бүрхүүлийн нийт хэмжээ багассаар байгаа юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ