2015 он бол түүхэн дэх хамгийн дулаан жил

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-11-09 11:08:34

МАРРАКЕШ. /Xinhua/. 2015 он түүхэн дэх хамгийн дулаан жил болж өнгөрсөн гэж НҮБ-ын Цаг уурын агентлаг мэдэгдлээ. Өнгөрсөн онд дэлхийн агаарын дундаж хэм анх удаагаа аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1 хэмээр давжээ.

Марокко улсад болж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх "COP22" бага хурлын үеэр Дэлхийн Цаг уурын байгууллага /ДЦУБ/ мягмар гарагт жил тутмын тайлангаа танилцуулсан байна.

ДЦУБ-ын мэдэгдсэнээр, 2011-2015 он түүхэн дэх хамгийн дулаан жилүүд байжээ. Халууны улмаас далайн түвшин жилд 3 орчим мм-ээр нэмэгдэж байгаа аж.

“Хүмүүсийн ялгаруулж буй” хүлэмжийн хийний нөлөөгөөр өнгөрсөн таван жилийн хугацаанд дэлхийн дулаарал хурдасч, цаг уурын гамшигт үзэгдлүүд олонтоо тохиожээ.

2016 он ч мөн адил түүхэн дэх хамгийн дулаан жил болно гэж шинжээчид таамаглаж байна.

Г.Доржханд


 

Холбоотой мэдээ